Хүйсийн найман нуур
Уянга сумын нутаг Хангайн нурууны баруун урд хэсэгт, далайн түвшнээс дээш 2700-3165м өргөгдсөн уулсын дунд галт уулын дэлбэрэлт, суултын дүнд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Онон, Дөрөө, Баян-Уулын нуур зэрэг хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг усны их нөөц бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газар юм.
Энд мөн Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг.
Эргэн тойрон их тайга бүхий уулстай бөгөөд Хүйсийн найман нуур орчмын 3%
буюу 7491,3 мянган га талбайг хуш, шинэс зэрэг шилмүүст ой эзэлдэг. Мөн нөөц нь
эрс хомсдсон олон зүйлийн эмийн ургамал ургадгаас гадна 18 зүйлийн хөхтөн, 39
зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр амьдардаг.
Байгалийн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт энэхүү нутаг нь байгалийн үнэт
дурсгал юм.