Онгийн голын дурсгал
2010-06-03,22:29
Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг сумын төвөөс урагш 17 км зайтай Мааньт хэмээх жижиг гол /Онгийн голын цутгал, таримал голд нийлдэг/-ийн баруун биед орших Мааньт уулын өвөр хормойд эртний Түрэгийн нэгэн тахилын онгон байдаг. Уг дурсгал нь уртаараа 68 м, өргөнөөрөө48 м хэмжээтэй гонзгой дөрвөлжин шороон хэрэмтэй зүүн талын ханандаа 3 м өргөн үүдтэй, тойрон хүрээлсэн шуудууны оромтой бөгөөп үүнээс зүүн зүгт 980м зайд 166 зэл чулуу цувруулан зоожээ. Цогцолборын талбайд 4 хүн чулуу ил байсан бөгөөд малтах явцад нэг жижиг хүн чулууны толгой, цээж, хөлний салангад хэсгүүд шинээр олдсон. Тэрчлэн чулуугаар үйлдсэн хонины дүрс 2 байгаагын толгой нь хугаран алга болжээ. Эндэх хүн чулуудын хийц загвараас Түрэг угсаатны тахил шүтээний байгууламжийг цогцлон барихад дагаж зан үйл дүрслэн хйисэн хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, зэрэг дэв, албан тушаалын ялгааг тодруулан нягтлах боломжтой. Эндхийн хамгийн том бөгөөд ур чадвар сайтай дүрсэлсэн хүн чулуу эь энэхүү цогцолборыг өөрт нь зориулж босгосон хаан эзэн буюу алдар цуут жанжины хөрөг дүрс байж болох юм. Учир нь ганцхан үүнийг завилан суусан байдалтай, бусдаас сүрлэг том дүрсэлсэн нь тал хээрийн нүүдэлчдийн хэзээнээс баримталж ирсэн заншил ёсоор айл гэрийн эзэн хүн гэрийхээ нэн хүндэтгэлтэйгээр завилан суух байдлыг харуулж байна. Энэ хөшөөг цогцолборын хоймор хэсэгт буюу тахилын сүмийн дотор байрлуулж байсан нь эргэлзээгүй. Харин бусад дөрвөн хүн чулуу бүгд сөхрөн суусан байдалтай бөгөөд хэмжээгээр дээрхээс жижиг байна. Эдгээрйин нэг нь өмнөө том хөнөг сав тэвэрсэн, бусад гурав нь хоёр гараа цээжний өмнө хавсран нийлүүлсэн дүрстэй юм. Энэ дурсгал 720-оод оны үед холбогдох юм.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Онгийн голын дурсгал.н мэдээлэл авах гэсэн юм холбогдох дугаар байна уу?
Зочин хэзээ бичсэн: 09:45, 2019-12-13 | |
Урайлга
Энэ зуунд энерги гэж их ярьдаг болж. Энэ нь ч бидний өвөг дээдсүүдийн амьдралаараа батлаад нотлоод өгсөн зүйл шүү дээ. Ижил нь ижлээ татдаг.Сайхан сэтгэл сайхан сэтгэлээ татна. мөнгө мөнгөө татна. Тэгэхээр уянгачууд минь сайхан нутагт төрсөн учир юун билээ. Учиртайхан, ухаантайхан байцгаавал буян заяа хурна буй
Зочин (зочин) хэзээ бичсэн: 13:17, 2012-11-19 | |
kkk
hi
Зочин хэзээ бичсэн: 11:41, 2012-09-27 | |
голын эхэнд алт угааж модыг нь огтолж нүгэл хийж байгаа биз дээ та нар
Зочин хэзээ бичсэн: 19:19, 2012-09-14 | |
онгийн голыг танай сумынхан л дуусгаж байгаа шүү тийм биздэ
Зочин хэзээ бичсэн: 19:17, 2012-09-14 | |
ожидмаа гэж агуу банзал чойдог өвгөний шалчгар боовыг хөхөөд л машин байшингаар шагнуулаад л эм сүвтэйдээ их баярладаг байхда
Зочин хэзээ бичсэн: 12:41, 2012-09-06 | |
Баажйимаа (зочин) хэзээ бичсэн: 15:10, 2012-03-12 | |
ӨВ аймгийн бүх сайхан ээжүүдээ баярийн мэнд хүргье
Баажйимаа (зочин) хэзээ бичсэн: 15:10, 2012-03-12 | |
Зочин хэзээ бичсэн: 16:52, 2011-05-03 | |
Зочин хэзээ бичсэн: 22:26, 2010-06-05 | |