Газарзүйн байрлал,нутаг дэвсгэр,цаг агаар
Уянга сум нь Өвөрхангай аймгийн баруун хойд хэсэгт Хангай нурууны салбар уулсуудын өвөрт, хойд өргөрөг-ийн 46 градус 48 минут, зүүн уртрагийн 102 градус 19 минутанд ,экваторын бүсээс 51625 км-т, хойд талаараа Баянхонгор аймгийн Өлзийт,Эрдэнэцогт сум,өөрийн аймгийн Бат-Өлзий,зүүн талаараа Зүүнбаян-улаан ,урд ба баруун талаараа Тарагт,Хайрхан дулаан,Нарийн тээл сумдуудтай хиллэдэг.Нутаг дэвсгэрийн нийт талбай 313,0 мянган га ба үүний 28,8 хувийг ой мод эзэлдэг.Нутгийн хойд цэгХан баян уулнаас урд цэг Хужиртын Шар мухар хүртэл70 км,зүүн захын цэг Оньтолтын цагаан хөтлөөс Баруун жаргалантын нуруу хүртэл 102 км байдаг.Нутгийн хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 3147 м1700 и өндөр өргөгдсөн Оньдилтын ам юм.
Уур амьсгалын төлөв байдал агаарын температурын хувьд ихээхэн ялгаатай эрс тэс олон жилийн дундаж үзүүлэлтээр дулаан 25-30 хэм, хамгийн дулаан 1973 онд +36.7 хэм,хамгийн хүйтэн 1941 онд -40.8 хэм хүрч байсан.
Ховор ургамалын жагсаалтанд орсон цагаан дэгд, хөх дэгд, хээрийн цагаан мөөг болон самар, сонгино,үхрийн нүд, хад,тошлой, нохойн хошуу зэрэг жимс,даль сугар,дагуур арц, хуурамч хонин арц ,алтан гагнуур ,юмдүүжин,ванчингарав,сэржмядаг, тэхийн шээг зэрэг ургамал ургадаг.
Буга,гахай,бор гөрөөс, янгир,хүдэр, чоно,үнэг,тарвага,хэрэм зэрэг 18 төрлийн ан амьтан,хойлог,ятуу, ахууна зэрэг 14 төрлийн жигүүртэн фельд, омуль зэрэг 5 төрлийн загас бий.
Хүйсийн “Найман нуур”-ын сав нутаг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамрагддаг байгалийн дурсгалт газар юм. Шуранганы улаан цохио ,Түрэг хааны хөшөө, Арслан хотын туурь, хар цагаан уушахай зэрэг түүх соёлын дурсгалт газруудтай.