Уянга хийцийн гэрийн мод
2010-06-06,12:29
мэдээлэлийн эх сурвалж :монцамэ
Уянга хийцийн гэр гэж ... Ер нь монгол гэрийн мод, тавилгын загварын брэнд нь энэ хийц гэж үздэг учир хүмүүс тийн хөөрөлдөх аж. Өвөрхангай аймгийн Уянга сумд ийм бүтээгдэхүүн урладаг болохоор төрөлх газрынхаа нэрээр алдаршжээ. Энэ сумын урчууд айл гэрийн модон эдлэлийг өнгө хослуулан хээлж будах явдал эртний уламжлалтай юм.Энэ талаар Оросын эрдэмтэн П.К.Козлов 1923-1926 онд Халх нутгаар аялан Сайн ноёны хүрээ /одоогийн Уянга сумын төв/ орж үзсэн тухай тэмдэглэлдээ, энэ нутагт гэр орны зарим модон тавилгууд ялангуяа бурханы ширээг улаанаар будаж алтан өнгөөр хээлдэг болохыг олонтой дурдсан байдаг гэнэ. Уянга хийцийн бүтээгдэхүүний чанар чансаа төдийгүй, түүнийг гоёсон үндэсний хээ угалзны нарийн зохицол, өнгө дагнаас нь ижил төрлийнхөөсөө гойд ялгардаг. Энэ нь тухайн үйлдвэрлэлийг үүсгэн бий болгосон хүмүүстэй холбоотой аж. Түүх сөхвөл 1938 оны наймдугаар сард Өвөрхангай аймгийн намын хорооноос шийдвэр гарч үйлдвэрлэл эрхлэх артель есийг байгуулжээ. Эдгээр нь тухайн үеийн суурин газар болох хүрээ, хийдийн дэргэд бий болсон байна. Түүний нэг нь Сайн ноёны хүрээ, одоогийн Уянга сумын модны артель юм. 1937 оны их хэлмэгдүүлэлтээр хүрээ хийдийг улсын мэдэлд авч хуваргууд хар болж малчин, ажилчин болж байсан үе. Энэ артельд Уянгын хүрээнд лам байсан хүмүүсийг ажиллуулжээ. Артелийн ажилчин лам нарын зарим нь урьд бурхан шүтээний зураг зурдаг байсан тул гэрийн мод будахад шинэчлэл авчирч, бурханы зургийн өнгө будгийн гоёмсог зохицол “Уянга хийц”-д шингэсэн байна. Гэрийн доторх тавилгын хээ хуар эхэн үедээ дөрвөн хүчтэн, алхан хээ зэрэг бэлгэдлийн хээ, зургаас бүтдэг байсан бол хожим шинэчлэгдэн хээн хүрээнд байгалийн зураг тухайлбал Найман нуур болон ан амьтан, буга зэргийг зохиомжлон зурж эхлэжээ. Гэрийн модны гоёлыг улаан улаавтар өнгийн дэвсгэр дээр түмэн наст, хатан сүйх, ланз, үүлэн, эвэр, өлзий давхар хошой хээнүүдийг өнгө тохируулан тавьж буддаг. Энэ нь гэрийг гэрэл гэгээ татсан мэт санагдуулна. Хээ будгийн зэрэгцээ уг гэрийн модыг маш чанартай хийдэг байна. Уянга хийцийн чанарыг улам сайжруулж өргөн хэрэглэдэг болгоход лам нараас гадна 1947-1955 онуудад артелийн даргаар ажиллаж байсан Пэлхүүгийн Цэдэндорж гэдэг хүн их үүрэг гүйцэтгэсэн гэж нутгийнхан дурсцгаадаг. Тэр үед орон сууцны барилга бараг үгүй байсан тул аймгийн намын хороо, Гүйцэтгэх захиргаадын дарга нарын гэр, улсын морин өртөөний сууц, сонгуулийн байр, дараа нь цэргийн дарга нарын сууцанд Уянга гэрийн модыг захиалан хийлгэж улс нийтээр Уянга хийцний гэрийг сайн мэдэх болсон гэж аймгийн музейн ажилтан Б.Бат-Эрдэнэ ярилаа.
зурагыг: bishirtugei.blog.banjig.net -ээс
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Гэрийн мод нь маш гайхамшигтай л гэдэг одоо хийж буй хүмүүс нь эртний урчуудынхаа урыг авч үлдэж чадсан болов уу. Мөнгө хөөсөн мужаанчид хотоор л нэг байх боловч эдэлгээ даахгүй үнэ өндөр хэлэх юм хархаас дургүй хүрмээр л байх юм.Нарантуул зах дээр уянга хийц гээд л үнэн худлаа нь мэдэгдэхгүй нөхдүүд том том дуугараад л зогсож байх юм.Хэрэв үнэхээр байдаг бол тусгай цэгтэй баталгаатай баймаар санагддаг.
Зочин хэзээ бичсэн: 14:54, 2016-06-07 | |
''Mongon orgoo'' xxk
''Mongon orgoo'' xxk
Uvurhangai aimgiin Arvaiheer sumiin ''mongon orgoo'' xxk-n uynga hiitsiin
geriin mod torol bureer Tanii zahialagt niitsuulen ondor tuvshind chanartai materialaar beltgej baina.(ontsloh chanar n tsuulbar uni hanatai)mun tanii hussen hemjee hussen zahialgaar hiij uilchilne. гоё шүү гоё шүү гоё шүү
utas:99328292,99998296,98136928
http://www.blogmn.net/uploads/r/RC07D020/13995.jp
Uvurhangai aimgiin Arvaiheer sumiin ''mongon orgoo'' xxk-n uynga hiitsiin
geriin mod torol bureer Tanii zahialagt niitsuulen ondor tuvshind chanartai materialaar beltgej baina.(ontsloh chanar n tsuulbar uni hanatai)mun tanii hussen hemjee hussen zahialgaar hiij uilchilne. гоё шүү гоё шүү гоё шүү
utas:99328292,99998296,98136928
http://www.blogmn.net/uploads/r/RC07D020/13995.jp
tsoghuu хэзээ бичсэн: 19:30, 2012-04-03 | |
''Mongon orgoo'' xxk
Uvurhangai aimgiin Arvaiheer sumiin ''mongon orgoo'' xxk-n uynga hiitsiin
geriin mod torol bureer Tanii zahialagt niitsuulen ondor tuvshind chanartai materialaar belj baina.(ontsloh chanar n tsuulbar uni hanatai)mun tanii hussen hemjee hussen zahialgaar hiij uilchilne.
utas:99328292,99998296,98136928
http://www.blogmn.net/uploads/r/RC07D020/13995.jpg
geriin mod torol bureer Tanii zahialagt niitsuulen ondor tuvshind chanartai materialaar belj baina.(ontsloh chanar n tsuulbar uni hanatai)mun tanii hussen hemjee hussen zahialgaar hiij uilchilne.
utas:99328292,99998296,98136928
http://www.blogmn.net/uploads/r/RC07D020/13995.jpg
tsoghuu хэзээ бичсэн: 19:26, 2012-04-03 | |
manai neg ahiind deer uyanga sumiin ger baidag yumaa
nileen udaj bgaa ch gesen udah tusam vne oroh urlagiin bvteel shig baidag vneheer gaihaltai bi hvrtel tiim goe gertei bolohson gej boddog
nileen udaj bgaa ch gesen udah tusam vne oroh urlagiin bvteel shig baidag vneheer gaihaltai bi hvrtel tiim goe gertei bolohson gej boddog
Зочин хэзээ бичсэн: 11:14, 2011-03-09 | |
uyanga l aeed baidin yas yumandeer bat olzii sum ih l hiideg yum shdee uyangd mod baihgvi shde
Зочин хэзээ бичсэн: 13:44, 2011-02-22 | |
УЯНГАЧУУДАА ЭНЭ БРЭНДЭЭ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ОДОО МОД ХИЙДЭГ БУДДАГ ХҮН УЯНГАД БАЙГАА ЮМУУ. ЭНЭ ТЭНД ЯВАХАД ХҮМҮҮС ИХ АСУУДАГ ЮМ БОЛЖ ӨГВӨЛ ГАЗАР ДЭЭРЭЭС НЬ АВМААР БАЙНА ГЭЭДЛ... БИ ЮУ ГЭЖ ХАРИУЛАХАА МЭДДЭГГҮЙ ЮМ. ЯМАР ОДОО ХИЙХЭЭ БАЙСООН ГЭЛТЭЙ БИШ...
Ж.Амаржаргал (зочин) хэзээ бичсэн: 16:14, 2010-06-29 | |