Оны шилдэг оюутан шалгаруулах болзол
2009-2010 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УЯНГА СУМЫН ШИЛДЭГ
ОЮУТАН ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ
ХИЧЭЭЛИЙН ШИЛДЭГ ОЮУТАН ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ
Нэг. Нийтлэг үндэслэл 2009-2010 оны хичээлийн жилийн “Шилдэг оюутан”-ыг их, дээд сургууль, коллежийн суралцагчдын идэвхи, санаачилагтай, сурлагын өндөр амжилт гаргасан, үйл ажиллагаагаараа бусдад үлгэр жишээ үзүүлсэн байдлыг харгалзан УЯНГА СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛ , УЯНГА СУМЫН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛӨӨС “Шилдэг оюутан” шалгаруулж, урамшуулахад энэхүү болзолын гол зорилго оршино.
Хоёр. Шалгаруулах болзол “Шилдэг оюутан” нь дараах болзолыг хангасан байна.
1. Тухайн оюутан нь гурав буюу түүнээс дээш улирал дараалан “А” үнэлгээтэй суралцсан;
2. Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд идэвхитэй оролцон, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, хэвлэлд өгүүлэл нийтлүүлсэн ;
3. Хамт олны дунд нэр хүндтэй удирдан зохион байгуулах ур чадвартай, оюутны байгууллагын ажилд идэвхи санаачилгатай оролцон тодорхой ажил зохиож, үр дүнд хүрсэн;
4. Өөрөө манлайлан бусдад үлгэр дууриал үзүүлж урлаг, спортын болон бусад арга хэмжээнд идэвхитэй оролцсон, зохион байгуулсан;
Гурав.Шалгаруулалт
1. Дээрх болзлыг хангасан оюутнууд доорхи материалыг 2010 оны 12- дүгээр сарын 05-ны дотор Уянга сумын оюутны зөвлөлд ирүүлнэ.
Бүрдүүлэх материал
1. Оюутны анкет
2. Дүнгийн хүснэгтийн хуулбар /баталгаажуулсан/
3. Оюутны үнэмлэхийн хуулбар /баталгаажуулсан/
4. “Миний мөрөөдөл” сэдвээр А4 хэмжээтэй 1 хуудас эссэ
5. Иргэний үнэмлэхний хуулбар
жич: Нийтлүүлсэн материалын эх хувь, хэвлэлийн нэр, он, сараар хуудсыг заасан буюу түүнийг баталгаажуулах баримт
авчирна.
3. Уянга сумын нутгийн зөвлөл, Уянга сумын оюутаны зөвлөлөөс байгуулагдсан “Шилдэг оюутан” шалгаруулах ажлын хэсэг энэхүү журмыг удирдлага болгон журамд заасан болзолыг хангасан оюутны материалд үндэслэн шалгаруулна.
Шалгаруулах чиглэлүүд:
a. Эрдмийн салбар - 1 оюутан
b. Урлаг, спортын салбар - 1 оюутан
холбоо барих: Тогоодорж 99954494 togoodorj_989@yahoo.com